Тэмдэглэл
Шалгалтууд өндөрлөх тийшээ хандлаа, одоо ганц үлдсэн. Өгсөн хэдээ их л гайгүй өгчихлөө гэж бодоод сууж байна. Сүүлийн үлдсэн нэг нь математикийн шалгалт, аль эхний семэстрийнх шүү!! Тооны ангийг тоо бодож суралгүй төгссөний үйлийн үр юм болов уу даа
)
Өнөө өглөө бас нэг хөлбөмбөгийн тэмцээнд орж хожигдов. Бага байхдаа довтлогч хийдэг байлаа. Нас явах тусам хойшоо ухарсаар өнөөдөр бол бүр хаалгач хийлээ. Дөрвөн гоол алдлаа, тэгснээ нэг гоол хийв =))
Сүүлийн 2,3 өдрийн цөөн хэдэн зураг оруулъя гэж бодлоо.
Номын сангийн доторхи байдал
Энийг хэзээ ч мэдээллийн чанартай харж байсангүй, илүү үзмэр шиг л харагдаад байдаг юм.
Таагүр яг юу гэчихсэн нь сайн харагдахгүй байх шиг байна
Сурна, шалгалтанд бэлдэнэ гэдэг ерөөсөө цаасны хог үйлдвэрлэхийг л хэлдэг бололтой
Гаднаас нь хараад онцгүй л гэж хардаг байсан хоолны газар хаа очиж их дажгүй байсан шүү
Доса гэж хоол. Энэтхэгт идсэн хамгийн гоё нь байсан гэж хэлж бараг болох байх.
Гулаб Жамун гэгч үгийг энд тэнд зөндөө харсан боловч анх удаагаа авч идэж үзэв
#Tebowing… тоглохоосоо илүү нэг иймэрхүү зураг л авхуулдаг хүн дээ
)










Sain baina uu?
Tanii blog ih taalagdaj bn a.. Ih goy goy niitleluud bna.
Ta Osmania university, Hyderabad-d surdag yum u?
Bi india-ru surj magadgu bolchod bganma..tgd,. tanias tnai surguuli bolon hotiin talaar medeell awah gesiin? Tatgalzahgui bol email hayagaa ugnu uu?
Сайн, сайн байна уу, баярлалаа.
Би одоо тийм сүрхий зөвлөгөө өгч чадахгүй шүү дээ.
http://mootsoo.com/2012/02/09/microsoft-windows-office-2010-%D0%BE%D1%80%D1%87%D1%83%D1%83%D0%BB%D0%B0%D0%B0%D0%B4-%D2%AF%D0%BD%D1%8D%D0%B3%D2%AF%D0%B9-%D1%82%D0%B0%D1%80%D0%B0%D0%B0%D0%B6-%D0%B1%D0%B0%D0%B9%D0%BD%D0%B0-%D0%B3/ ийшээ ороод үз, нэг сэтгэгдэл хариу бичсэнээс илүүг хэлж чадахгүй л болов уу
tsoomoo maani guaraad saihan boljee hehe
Дурлачихваа, дурлаад байдаг шүү :p
kkkkk dural gej zurh ugsim chin durlalgu yadii