Нэг ийм мэдээлэл олоод харчихсан юм. Бас л үл бүтэх хууль журам гаргаж байгаан шүү нээрээ
)
СОНГОГЧДЫН АНХААРАЛД.
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 31 дүгээр тогтоолын заалт, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Гадаад харилцааны сайдын 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 29, А/37 дугаар хамтарсан тушаалын холбогдох заалтын дагуу гадаадад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдөр авах болсонтой холбогдуулан БНЭУ-д ажиллаж, амьдарч, суралцаж буй сонгуулийн эрх бүхий бүх иргэдийг 2012 оны 5 дугаар сарын 11-31-ний дотор Монгол Улсаас БНЭУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх сонгуулийн салбар комисст өөрийн биеэр ирж бүртгүүлэхийг мэдэгдэж байна.
• Энэтхэг Улсад суугаа 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, улсын бүртгэлд бүртгэгдсэн Монгол Улсын иргэн /сонгуулийн эрх бүхий иргэн/ 2012 оны 5 дугаар сарын 11-нээс 31-ний хооронд Дели хот дахь ЭСЯ /34, Archbishop, Makarios Marg, New Delhi-110003/-ны байранд биечлэн ирж, сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлнэ. Read more